STUDIO
Creative by Design

БИДНИЙ ТУХАЙ

 

Манай компаниийг үүсгэн байгуулагч Д.Ариунболд философийн ухааны доктор бөгөөд Монгол Улсад байгаль хамгаалал, ан агнуурын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр төр, олон улсын байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд компанийн хөгжлийн стратеги, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байлаа.

Бид 1990 онд “Монгол элч” аяллын товчоо нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, ЮНЕСКО-гийн “Торгоны зам” төслийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байсан түүхтэй. Мөн Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлд оролцож, олон улсын туршлага нэвтрүүлэн ажилласан.

2000 оноос “Хорсмэн Клаб” ХХК болон өргөжиж, аялал жуулчлалын салбараас гадна ан агнуурын аж ахуй эрхлэх, галт зэвсэг, сум, тусгай зориулалтын хэрэгсэл импортлох, дотоодын зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна.

Өнөөдрийн байдлаар манай компани нь салбартаа анхдагч, мэргэшсэн байгууллагын хувьд олон улсын 14 орны 30 гаруй үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй тогтмол хамтран ажиллаж байна.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Манай компани Монгол Улсад мөрдөгдөж буй “Галт зэвсгийн тухай” хууль болон холбогдох дүрэм журам, тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангаж “ИХ АВ” төвийг 17 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна .

Read All Reports >

2002

Галт зэвсэг, сум импортлох тусгай зөвшөөрөл 

2004

Гадаад хэргийн яамны импортын зөвшөөрөл

2016

Хуулийн шинэчлэлттэй холбоотой зөвшөөрлийн сунгалт

 

 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА

Аюулгүй ажиллагаа

нэн тэргүүнд

Хууль, эрх зүйн

хэрэгжилтийг чанд мөрдлөг

Урт хугацааны

тогтвортой түншлэл